Цаг үеийн мэдээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд цаг үеийн байдлаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Хорио хөдөлгөөний хязгаарлалтын хугацааг 2020 оны гуравдугаар сарын 2-ноос дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл сунгасантай холбогдуулан дараах зохицуулалтыг хийжээ. Үүнд:

Боловсролын салбарт:

  1. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн үргэлжлэх хугацааг хойшлуулж, сунгахгүй. Өөрөөр хэлбэл цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн I-V ангийн сурагчдын хувьд 6 дугаар сарын 01-ний өдрөөс. VI-XII ангийн сурагчдын хувьд 6 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн амарна.
  2. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 3 дугаар улирлаар амрахгүй үргэлжлүүлэн хичээллэнэ. Мөн 4 болон 5 дугаар сарын бүх Бямба гаригуудад хичээллэх зохицуулалт хийнэ.
  3. Анги дэвших болон төгсөх шалгалтын 7 хоногийг хичээлийн 7 хоногт шилжүүлж шалгалтыг хичээлийн жилийн үргэлжлэх хугацаанд багтаан зохион байгуулна
  4. Үлдсэн 2 долоо хоногийн хичээл. сургалтын агуулгыг Теле хичээл -ээр зохион байгуулах зохицуулалт хийнэ. Мөн Теле хичээлээр заасан шинэ агуулгыг бататгах 1 долоо хоногийн хичээлийг бэлтгэнэ. Өнөөдрийн байдлаар 500 гаруй цагийн 6700 минутын Теле хичээлийг бэлтгэн, телевизүүд 4 долоо хоногийн турш нэвтрүүлж байна
  5. Сургуулийн өмнөх боловсролд Теле хичээл, хөгжүүлэх үйл ажиллагаа зохион байгуулагдана.
  6. Төрийн өмчийн их. дээд сургуулиуд Боловсролын удирдлага мэдээллийн систем /БУМС/-ээр оюутнуудын цахим хичээлийн сонголт, хичээлийн явц, оролцоог хянаж байна. Хорио, хөдөлгөөний хязгаарлалтын хугацааг сунгах тохиолдолд хичээлийн жилийн үргэлжлэх хугацааг сунгахгүй.
  7. Элсэлтийн ерөнхий шалгалтыг VI сарын 8-11-ний өдрүүдэд зохион байгуулж их дээд сургуулийн элсэлтийг VI сарын 15-нд дуусгахаар төлөвлөж байна.

Соёл, шинжлэх ухаан, спортын салбарт:

  1. Телевиз, радио, интернэтэд суурилсан уран бүтээл. шилдэг контентыг урын сангаараа дамжуулж олон нийтэд хүргэх хөтөлбөрийг боловсруулж. хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.
  2. Улсын хэмжээнд төлөвлөгдсөн спортын тэмцээн. наадам сургалт олныг хамарсан үйл ажиллагаа болон нийтийг хамарсан биеийн тамир, спортын аливаа үйл ажиллагаа, сургалт, семинаруудыг бүрэн зогсоосон зөвлөмж чиглэлийг үргэлжлүүлнэ.
  3. Үндэсний шигшээ багаас бусад спортын секц, дугуйлан хичээллүүлэхийг хориглох, олимпийн эрх, оноо олгох тэмцээнээс бусад олон улсын тэмцээнд баг тамирчид оролцохгүй байх зохицуулалт үргэлжилнэ.
  4. Шинжлэх ухаан, инновацийн салбарт төсөв. санхүүтэй холбоотой хүндрэг үүсэхгүй, өмнө нь хэрэгжүүлж байсан зөвлөмж, чиглэлийн хэрэгжилтийг сайжруулна.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ