Цаг үеийн мэдээ

Чөлөөт бөх болон Сонгомол бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ есдүгээр сарын 14-22-ны хооронд Казахстан улсын нийслэл Нур-Султан хотноо амжилттай үргэлжлэн явагдаж байна. 

 "Нурсултан-2019" ДАШТ-д манай бөхчүүд одоогийн байдлаар 3 ХҮРЭЛ медаль хүртсэн бөгөөд Б.Болортуяа, Б.Шоовдор, С.Батцэцэг нар хүрэл медалийн эзэн болоод байна.

Өнөөдөр манай багаас хоёрдахь барилдааныг 61 кг-ын жинд барилдаж буй  Түмэнбилэгийн Түвшинтулга хийлээ. Өнгөрсөн жилийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн тэрбээр эхний тойрогт Япон бөх К.Яамагучитай хүч үзэн 3:1 харьцаагаар итгэл төгс ялалт байгуулав. 

ТЭМЦ Тэгээд ЯЛ

Бямба гараг September 21: FS: 61-79-86-97 кг

Одоо
79 кг ОУХМ Д.Гомбодорж
97 кг Өлзийсайханы Батзул 
тус тус дэвжээнд гарч барилдана.