Цаг үеийн мэдээ

Дасгал бол эрүүл амьдралын хэв маягийн салшгүй нэг хэсэг юм. Энэ нь төдийлөн шинэ санаа биш. Биеийн идэвхтэй хөдөлгөөн нь эрүүл мэндэд тустай гэдгийг аль МЭӨ 5-р зууны үед Грекчүүд мэддэг байжээ. Түүнээс хойш дасгал хөдөлгөөн амьдралыг уртасгаж, эрүүл мэндийг хамгаалж, өвчинд өртөх эрсдэлийг бууруулдаг гэдгийг судалгаагаар баталсан билээ. Багийн спортоор хичээллэх нь мөн нийгмийн харилцаа үүсгэх боломж бүрдүүлдэг.

Дасгалын ач тус

Ихэнх хүмүүс дасгалыг эрүүл амьдралын хэв маягийн нэг хэсэг гэдгийг мэддэг. Дасгал нь биеийн болоод сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалдаг. Ялангуяа амьсгал, зүрх судас, булчин, үе мөчний тогтолцоонд эерэгээр нөлөөлдөг. Дасгалын ач тусаас дурдвал:

  • Калори шатаах, үүний үр дүнд биеийн жингээ хасахад, нэг хэмжээнд барих,
  • Цусан дахь сахараа хянахад ялангуяа чихрийн шижинтэй хүмүүст, мөн чихрийн шижин өвчин тусахаас сэргийлэх
  • Цусны даралтаа бага байлгахад ялангуяа цусны даралт ихсэх эмгэгтэй хүмүүст, мөн цусны даралт ихсэхээс сэргийлнэ
  • Зүрхний өвчнөөр нас барах эрсдэлийг бууруулна
  • Стрессээ даван туулах, сэтгэл гутралд орохоос сэргийлнэ.

Дасгалын ямар төрлүүд байдаг вэ?

  • Аэробик дасгал- Аэробик дасгалууд нь хүний зүрхний хэмийг түргэсгэдэг. Жишээ нь алхах, гүйх, сэлэх гэх мэт багтана.
  • Тэсвэр нэмэгдүүлэх дасгал- Энэхүү дасгал нь булчингийн хүчийг нэмэгдүүлэхэд туслана.
  • Сунгалтын дасгал- Сунгалтын дасгалыг хийснээр та булчин болон үений хөдөлгөөнөө сайжруулж чадна. Эдгээр дасгалын төрлүүд бүгд чухал юм шүү

 

            Эх сурвалж: heart.org