Цаг үеийн мэдээ

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын уугуул, ЦЕГ-ын тусгай ажиллагааны ахмад, "Ирвэс", "Zorky's MMA" клубын тулаанч, АНУ-ын холимог тулааны "Dragon House" холбооны аварга НЭРГҮЙН ОТГОНБААТАР дөнгөж сая "One Championship" холбооны сорилд анхны тулаанаа хийж ялалт байгууллаа. Энэ жил 32 настай манай тамирчин Японы нийслэл Токио хотод болсон энэ тулааны 77кг-ийн жинд эзэн орны тамирчин Такүяа Нагатаг эхний үе дуусахын өмнө "гюлотин" боолтоор яллаа. Н.Отгонбаатар болон түүний багш У.Зоригт нарын дараагийн тулаануудад нь амжилт хүсч, 100,000 долларын гэрээ байгуулахыг хүсэн ерөөе.

Эх сурвалж: Odko AG