Цаг үеийн мэдээ

Өнөөдрөөс эхлэн ахмадуудын тэтгэврийг нэмэгдэлтэй нь олгож байгаа тухай Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдэгдсэн. 

Шинэ коронавирусийн халдварт өвчин тархаж, ДЭМБ-аас онц байдал зарласантай холбогдуулан тэтгэврээ авах гэж заавал банканд очиж дараалал үүсгэхгүй байхыг зөвлөлөө. "Нийгмийн даатгалын сангаас ахмад настнуудын тэтгэврийн мөнгийг сар бүрийн эхний ажлын өдөр харилцах дансанд шилжүүлдэг тул санхүүжилт нь дуусах, авч амжихгүй байх зэрэг эрсдэл гарахгүй" гэдгийг мэдээллээ.