Цаг үеийн мэдээ

2020.02.07 БААСАН ГАРАГ

ӨВЛИЙН АДАГ УЛААГЧИН ҮХЭР САРЫН

ГУРВАН ХӨХ ЦАГААН ЛУУ ӨДӨР

  • Үс засуулбал: Жаргал ирнэ
  • Наран ургах, шингэх: 08.12-17.00
  • Барилдлага: Үл тохирох
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
  • Суудал: Гал

Аргын тооллын 2 сарын 7, Сугар гараг. Билгийн тооллын 13, Өглөгт охин одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран 8 цаг 12 минутад мандан, 18 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.