Цаг үеийн мэдээ

Хачгаар дамжин халдварладаг 28 төрлийн өвчин байдаг гэсэн судалгаа дэлхийн хэмжээнд гарсан байдаг. Харин манай улсын хувьд хачгаас халдварлах 3 төрлийн өвчин бүртгэгдсэн ба хачигны голомтот 8 аймаг байдаг байна. Үүнд:

Сэлэнгэ, Хөвсгөл, Орхон, Хэнтий, Булган, Дорнод, Дархан, Архангай гэсэн аймгууд багтаж байгаа учир хачгаас урьдчилан сэргийлж хазуулахгүй байх үүднээс тод өнгийн хувцас өмсөх ёстойг ЗӨСҮТ-ийн тархвар судлаач, эмч Л.Роломжав мэдээллээ.

Хачиг нь нимгэн арьстай хэсэг буюу чихний арын хэсэг, хүйс, толгойн хэсэг, цавь, суга зэрэгт очиж хаздаг байна. 

Хачигт хазуулсан үед гэрийн нөхцөлд хачгийг авах боломжтой юм. Ингэхдээ хазуулсан хэсэгтээ спирт, иод, архи зэргийг хөвөнд шингээж 2-3 минут байлгана. Дараа нь хачигний үзүүрээс чимхэж, зөөлөн эргүүлж татаж авах ёстой юм. Хачигт хазуулснаа мэдээгүй удаасан тохиолдолд тархины төв мэдрэлийн системийг гэмтээх аюултай байна.

Шууд үзэх:
https://www.facebook.com/532938033447880/videos/177609789939305/