Өнөөдөр буюу зургадугаар сарын 8-ны өглөө 06:00 цагийн орчимд Төв аймгийн Борнуур сумын Нарт дөрөвдүгээр багийн нутаг "Тахилтын давааны ар" гэх газар Тоёота Приус-11 маркийн автомашин онхолджээ.
Тодруулбал, УИХ-ын 2020 оны сонгуульд "Сахигтун, Үндсэн хуулийн 19" эвслийн "Гүрэнт Монгол" хөдөлгөөнөөс Сэлэнгэ аймагт нэр дэвшигч н.Жамъяндорж, н.Мөнхсайхан нар сонгуулийн сурталчилгаагаа хийхээр Улаанбаатар-Сэлэнгэ аймгийн чиглэлд зорчих үеэр зам тээврийн осолд орсон байна.
Тухайн үед автомашиныг нэр дэвшигч н.Жамъяндорж жолоодож, зорчигчдын суудалд нэр дэвшигч н.Мөнхсайхан нарын 4 хүн байжээ. Ослын улмаас дээрх хоёр нэр бүхий хүн газар дээрээ амиа алдсан бол хамт зорчиж явсан 3 иргэн маш хүнд гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн байна.
Хэргийг Төв аймаг дахь цагдаагийн газар шалгаж байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.