Цаг үеийн мэдээ

АН-ын байранд ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр гишүүнчлэлээ сэргээсэн. Тэрбээр үүнтэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Ц.Элбэгдорж “Улс төрийн асуудалгүй улс орон гэж хаа ч байхгүй. Шинэ хүмүүс шинэ санааг авчирдаг. Хууччуул шавар шавхайг туулсан учраас хэцүү тулгамддаг бүх асуудлыг мэддэг. Ганц л зүйл хэлье. Улс төрийн намын хуулийг бүрэн хэмжээнд шинэчлэх хэрэгтэй. Ерөнхийлөгч байхдаа улс төрийн намын хуулийг шинэчлэхийг санаачилсан боловч, авч хэлэлцээгүй. Миний хувьд нам гэхээс илүүтэй УИХ-ын гишүүдтэй уулзаж, өнөөдрийн тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэж шийдвэр гаргах зорилготой байна. Өндөр албан тушаалтай байгаа,  байсан хүмүүсийг шалгах нь зөв. Ерөнхийлөгч Х.Баттулгын АТГ-т хүргүүлсэн надтай холбоотой 200 гаруй хуудас баримтууд АТГ хүргэгдсэн байгаа. Тодорхой мэдээлэл одоохондоо өгөхгүй. Бүх зүйлийг ил тод байлгах болно” гэв.