Цаг үеийн мэдээ

Нийслэлийн намын хорооноос Улаанбаатар хотын даргаар УИХ-ын гишүүн Г. Сумъяабазарыг дэвшүүлсэн юм. Хэрэв УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар хотын даргаар томлигдвол 2021 оны зургадугаар сард нөхөн сонгууль болох тов гарчээ.

Мэдээ.МН

Үүнтэй холбоотой мэдээллийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Манай намын дүрмээр Удирдах Зөвлөл хэлэлцэх ёстой. Хамгийн гол нь асуудал нь олны итгэлийг хүлээсэн гишүүн Засаг даргад нэр дэвших. Намын дүрэмд намын дарга Засаг дарга, Ерөнхий сайд болдог зарчим бий. Д.Сумъяабазар хотын даргаар mомилогдвол мэдээж УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөнө, Сонгинохайрхан дүүрэгт ирэх зургаадугаар сард нөхөн сонгууль болно. Удирдах Зөвлөл хэлэлцсэний дараа бүх зүйл шийдэгдэнэ. Ер нь Засаг дарга нарыг сонгодог эсвэл шууд томилдог болохгүй бол хэцүүдэж байна” гэв.