Цаг үеийн мэдээ

Өнгөрсөн есдүгээр сард Японы ерөнхий сайдаар томилогдсон Сүга Ёшихидэ даваа гаригт парламентад үг хэлсэн юм. Тэрээр хүлэмжийн хийн ялгарлыг 2050 он гэхэд тэглэхээ амлаж, ОХУ-тай энхийн гэрээ байгуулж Курилын асуудалд цэг тавих хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Түүний хүлэмжийн хийн ялгарлыг тэглэх амлалтыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш сайшаасан байна. Токио хотноо С.Ёшихэдэ ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй уулзалт хийх үеэрээ энэхүү асуудлыг хөндсөн аж. Энэ нь түүнийг Абэ Шинзогийн бодлогыг үргэлжлүүлэгч гэдгээ харууллаа гэж тус улсын хэвлэлд онцолжээ.