Цаг үеийн мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж байгаа Жо Байден  2008 онд Барак Обамагийн тогтоож байсан дээд амжилтыг эвдэж, сонгогчдын хамгийн их саналыг аваад байна.

2008 оны сонгуульд Барак Обама 69,498,516 сонгогчийн санал авч улсынхаа ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэнд дээд амжилт тогтоож байсан бол Жо Байден одоогийн байдлаар 70 саяаас илүү тооны саналтай явж байна.

Саналын тоог бүрэн тоолж дуусаагүй байгаа ч хоёр нэр дэвшигч хоёулаа ялалтаа зарлаад байна.

Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахын тулд төлөөлөн сонгогчдын коллегийн 538 гишүүнээс 270 гишүүний саналыг авсан байх шаардлагатай юм. Одоогийн байдлаар Жо Байден 264 саналтай, Дональд Трамп 214 саналтай явж байна.

Эх сурвалж:independent, usnews, foxnews