Цаг үеийн мэдээ

Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байден АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаа зарлаж, америкчуудыг нэгдмэл байхыг уриалж буйгаа “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. “Агуу Америк улсыг удирдуулахаар намайг сонгосон нь миний хувьд нэр төрийн хэрэг, бидний өмнө хүндхэн ажил байгаа хэдий ч миний төлөө саналаа өгсөн, эс өгсөн бүх америкийн ерөнхийлөгч болохоо би амлаж байна. Сонгуулийн кампанит ажил өндөрлөж, америкчууд уур хилэн, хатуу мэдэгдлүүдээ мартаж, нэгдэх цаг нь иржээ” хэмээсэн байна.