Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамнаас 2020.11.14-ны 17.00 цагт коронавирусний цаг үеийн мэдээллийг өглөө.

Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл : "Өнөө өглөө /2020.11.14 /  11.00 цагаас мэдээлэл хийсний дараа манай улсын хувьд ковид 19-ийн батлагдсан тохиолдол 8 нэмэгдэж 424 тохиолдол гарлаа. Энэ 424 тохиолдлоос 1 тохиолдол нь эхний тохиолдлын хавьтал байсан бол 2 дахь нь 2020.10.20нд ирсэн онгоцны хүмүүсээс давтан шинжилгээгээр 4 хүн коронавирусний халдвар илэрсэн. Алтанбулаг боомтоор орж ирсэн 1 хүнээс илэрсэн, Мөн 1 эмчээс коронавирус илэрсэн мэдээлэлтэй байна" гэлээ.