Цаг үеийн мэдээ

"COVID-19" цар тахалтай холбоотойгоор ЭМЯ болон Нийслэлийн Эрүүл Мэндийн Үндэсний төвөөс жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд дараах зөвлөмжийг хүргэж байна.

ЖИРЭМСЭН БОЛОН ХӨХҮҮЛ ЭХЧҮҮДЭД

-Коронавируст халдварын талаар үнэн, зөв мэдээлэлтэй байх

- Эмчийн хяналтад байх

- Амны хаалт зүүх

- Олон нийтийн газраар явахгүй байх

- Хүнтэй 2 метрийн зайнаас харьцах

- Тайван стрессгүй, ядрахгүй байх

- Сайн унтаж амрах

- Хөнгөн дасгал хөдөлгөөн хийх

- Шим тэжээлтэй хоол, хүнс хэрэглэх

- Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух

- Гараа сайтар савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар ариутгагч хэрэглэх

- Хүүхдээ асрах, хөхүүлэхээс өмнө гараа заавал угаах

- Ханиаж найтаалгахдаа ариун цэврийн цаас хэрэглэх эсвэл тохой руу найтаах

- Гэрээ 2 цаг тутам агааржуулах хэрэгтэй.

ГЭР БҮЛИЙН ГИШҮҮДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ:

- Хөхүүл, жирэмсэн эмэгтэйн нөхөр, гэр бүлийн гишүүд анхаарал халамж байнга тавьж, шим тэжээлтэй хоол унд өгөх

- Хүүхдийг үнсэхгүй байх

- Хүүхдийн тоглоом, хэрэглэлийг сайтар угааж цэвэрлэх

- Гэрээ 2 цаг тутам агааржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийх

- Өрх гэрийн гишүүд аяга, таваг, халбагаа солихгүй байх

- Гар нүүрийн алчуур, цагаан хэрэглэлийг угааж индүүдэх

- Ариун цэврийн өрөө, суултуурыг халдваргүйтгэлийн бодистой уусмалаар угааж цэвэрлэх

- Халуурах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид хандаарай