Цаг үеийн мэдээ

Өнөөдөр /2020.11.16/ Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллийнхээ үеэр сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариуллаа.

Халдварын голомтод ажиллаж байсан, Коронавирусний халдвар авсан 7 эмч хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан бэ?

Халдвар ихээр тархвал эмч, ажилтануудыг нэмэх үү? үүнд боломж нөөц ямар байгаа вэ? гэх сэтгүүлчийн асуултанд

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Халдварын голомтод 15 баг бүрэлдэхүүн ажиллаж байгаа. Коронавирусийн халдвар авсан 7 эмч нь хоёр багийн бүрэлдэхүүнд ажиллаж байсан. Одоогоор ХӨСҮТ-д эмч ажилтаны нөөц хангалттай байгаа" гэв. 

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл "ЭМЯ өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэж хүн амын дунд халдвар тархвал ямар ямар арга хэмжээг авч ажиллах талаар судалгаа хийж бүх ажилчид, эмч нараа бэлтгэж хангасан. Тархалт ихэссэн тохиолдолд нэмэлтээр эмч, сувилагчдыг ажиллуулах болно" гэв.