Цаг үеийн мэдээ

Нийслэлийн хэмжээнд 18 цэгт коронавирус илрүүлэх шинжилгээ хийж байна. 11 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар, дээрх 18 төв болон сайн дурын үнэ төлбөргүй шинжилгээ хийж эхэлсэн өрхийн эрүүл мэндийн 38 төвд нийт 3,300 иргэн хамрагджээ. Энэ шинжилгээнд өчигдөр 1,639 хүн хандсан бөгөөд бүгд сөрөг гарсан аж.

Өнөөдрөөс эхлэн  86 өрхийн эрүүл мэндийн төв, заасан байршилд коронавируст “Ковид-19” халдварын сайн дурын шинжилгээг үнэ төлбөргүй авч байна. Сайн дурын үнэ төлбөргүй шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд харьяаллын дагуу заасан байршлаас үйлчлүүлэх цаг авч, шинжилгээнд хамрагдах бүрэн боломжтой юм.