Цаг үеийн мэдээ

УИХ-ын түр хороо хуралдаж байна. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Улаанбаатар хотод гацсан орон нутгийн иргэд болон оюутнуудын асуудлыг иргэд их асууж байна. Мөн орон нутгаас Улаанбаатарт ирэх иргэд  ч байна. Энэ тал дээр ямар арга хэмжээ авах гэж байна вэ. 

Шадар сайд Я.Содбаатар: Энэ долоо хоногийн сүүлээр бүртгэлийн программ ажиллуулж эхэлнэ. Энэ программаар дамжуулан тухайн иргэнийг шинжилгээнд хамруулах цэг, өдөр, цагийг мэдэгдэх юм. Орон нутаг руу явах иргэдийг түргэвчилсэн оношлуураас гадна 10, 10-аар нь багцлан PCR шинжилгээнд хамруулна. Тэгэхгүй бол эрүүл бүс рүүгээ халдвар алдах эрсдэл байна. Ойрын үед энэ ажлыг зохицуулж, иргэдийг гаргана гэсэн мэдээлэл өглөө.