Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар өнөөдөр /2020.11.24/ 11 цагт мэдээлэл өгсөн. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа болон ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл нар сэтгүүлчдийн асуултад хариулав. 

-Өвчтөнүүдээс амьсгалын аппаратад орсон тохиолдол бий юу?

 

Д.Нарангэрэл: Монгол Улсад 428 ширхэг амьсгалын аппарат бий. Цаашдаа бид амьсгалын аппаратын тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Одоогоор коронавирусийн халдвар авсан хүмүүсээс амьсгалын аппаратад орсон хүн байхгүй.

 

-БНХАУ-аас ирсэн иргэд халдвар хамгааллын дэглэм алдсан гэдэг нь үнэн үү. Мөн Дархан-Уул аймагт 11 сарын 6-нд болсон Төмөр замчдын тэмцээнд ОХУ-аас хүмүүс ирж оролцсон гэсэн мэдээлэл байна. Тухайн хүмүүсээ сайн тогтоож шалгасан уу?

А.Амбасэлмаа: -Хятад улсаас орж ирсэн иргэдийг мөн л бид орж ирэхэд нь шинжилгээ хийж, 21 хоног тусгаарлаж, хяналтдаа авч явсан. Харин төмөр замчдын тэмцээний үед ганц хоёр ОХУ-ын иргэн байсан. Тэдгээр хүмүүс тухайн үедээ эрүүл мэндийн шинжилгээтэй байсан учраас түүгээр дамжиж халдвар орж ирсэн гэж хэлэхгүй.