Цаг үеийн мэдээ

Өвлийн тэргүүн улаагчин гахай сарын дөрвөн ногоон улаан хулгана өдөр

Үс засуулвал: Эд мал арвидна

Наран ургах, шингэх: 08.18-17.03

Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Суудал: Гал

Аргын тооллын 11 сарын 29, Адъяа гараг. Билгийн тооллын 14, Нэгэн эхийн зургаан хөвүүн одтой, улаан хулгана өдөр. Өдрийн наран 8 цаг 18 минутанд мандаж 17 цаг 03 минутанд жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвидна.