Цаг үеийн мэдээ

Халтиргаа гулгаа ихсэж ойрын өдрүүдэд осол гэмтлийн тохиолдол нэмэгдэж болзошгүй байна. Иймд

 

Цас, мөсөн дээр халтирч унахаас болгоомжлон зөөлөн резинэн ултай эсвэл халтиргаанаас хамгаалсан ултай өвлийн гутал өмсөх,

Осгож, хөлдөхөөс сэргийлж, дулаан хувцаслах,

Ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэхдээ хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг ханган ажиллах,

Жолооч, явган зорчигчид замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах,

Албан байгууллагууд ойр орчмынхоо 50 м талбайн цас, мөсийг цэвэрлэх /Хэрэв тухайн талбайд халтирч унаснаас бэртсэн бол иргэд халтирч унаад бэртсэнээ баримтжуулан хохирлоо нэхэмжлэх эрхтэй/

Албан байгууллага бүр орчныхоо цас, мөсийг цэвэрлэж, халтиргаа гулгаа үүсгэхгүй байх нөхцөл бүрдүүлэх,

Эрүүл аюулгүй орчин бүрдүүлэхийн тулд ойр орчныхоо осол гэмтэл гарч болзошгүй нүх шуудуу, замын хажууд анхааруулах тэмдэг байршуулах,

Байгууллага ажиллагсдынхаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг мөрдүүлж хяналт тавьж ажиллуулах,

Гудамж талбайд хүн осгосон ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй байгаа бол яаралтай 103 дугаарын утсанд мэдэгдэх буюу анхны тусламж үзүүлэхийг зөвлөв.

 Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар