Цаг үеийн мэдээ

Aрхангай аймгийн Батцэнгэл суманд өчигдөр (2020.11.28) коронавирусний хоёр тохиолдол батлагдсан. Тодруулбал аав, хүү хоёрын PCR шинжилгээний хариу эерэг гарсан ба хүүгийн аав энэ сарын 15-ны өдөр хүнс тээвэрлэлтийн машинтай Архангай аймгийн Батцэнгэл суманд очсон байна. Улмаар хүүдээ халдвар тараасан нь тогтоогджээ.

Одоогоор аав, хүү хоёрын ойрын хавьтлуудыг олж тусгаарлах ажлуудыг зохион байгуулж байна.

 ХӨСҮТ-ээс ирсэн батлагдсан тохиолдлын 1-р хавьтагч Батцэнгэл суманд ирсэн гэх мэдээллийн дагуу шуурхай бүлэг гарган ажилласан.

 Тандалт судалгааны баг нэгдүгээр хавьтлын 52 иргэнийг олж тусгаарласан.

 Хоёрдугаар хавьтлын 102 иргэнийг тогтоож, гэрийн хорионд оруулсан.

 Ихтамир сумын 3 иргэн батлагдсан тохиолдлын гэрээс идэш авах зорилгоор ирээд буцсан.

 Батцэнгэл, Ихтамир сумд хөл хорио тогтоож, ТЭГ зогсолт хийсэн.

 Дээрх хоёр сумдад ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажил бүрэн хийгдсэн.

 Нийт тохиолдлын 80 хувь Батцэнгэл суманд тогтоогдсон тул PCR шинжилгээний лабораторийг тус суманд байрлуулж, бүх тохиолдолд шинжилгээ авч ажиллана гэх мэдээллийг Аймгийн Онцгой комиссоос өгч байна.