Цаг үеийн мэдээ

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын (Тавантолгой) Сийрст багийн “Гүн гашуун” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 113 км, сумын төвөөс баруун урд зүгт 13 км/ “Гашуун сухайт” хилийн боомтоос “Таван толгой” ХХК-ийн нүүрсний уурхайн чиглэлд зорчиж явсан “Адали-Инк” ХХК-ийн “Норд бенз” загварын ачааны автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 11 сарын 27-ны өдрийн 21:04 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид хүлээн авч 21:05 цагт гарч, 21:07 цагт иргэд унтраасан гэсэн мэдээллийн дагуу буцжээ. Тус гал түймэрт иргэн Н /37 настай, эрэгтэй/, Б/33 настай, эрэгтэй/ нарын нүүр, гарын хэсэг түлэгдсэнийг Цогтцэций сумын эмнэлэгт хүргэсэн байна.

Эх сурвалж : Онцгой байдлын ерөнхий газар