Цаг үеийн мэдээ

youtube-д өөрийн бичлэгээ оруулж багаггүй танигдсан Жэйк Пол өчигдөр Instagram хаягт ийм Post хийсэн байна. Тэрээр "Манай баг өнөөдөр 50 сая ам.доллар санал болгосон. Чи өмнө нь хэзээ ч ийм өндөр дүнтэй тулааны санал авч байгаагүй. Гэхдээ чи надтай тулалдахаас айж байгаа Конор. Чи хараал идсэн youtuber-т ялагдахаас айж байгаа. Чиний боксын рекорд 0-1. Харин минийх 2-0. Би эхний наймд багтах "Pay per view" тулаанд оролцож байв. Тэгтэл чи миний нохойноос бага инстаграмын дагагчтай Дастин Порьертэй тулалдах гэж байна. Ийм л байна" гэв. Харин уг мэдэгдэлийн хариу болгож Дэна Уайт "Би Аманда Нунешээр түүний өгзгийг өшиглүүлэх талаар бодож байна" гэж хариу жиргэжээ.

Таны сурталчилгаа