"Никитон" хамтлагийн ахлагч Б.Батчулуун болон дуучин С.Сэрчмаа нар зүй бус зүйл ярьж, олон нийтийн цахим сүлжээгээр цацсан нь иргэдийн дургүйцлийг хүргэсэн. Тэгвэл энэхүү асуудал дээр цагдаагийн байгууллага шалгалт хийж байгаа гэсэн мэдээллийн дагуу ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн дарга Б.Баатархүүгээс тодрууллаа.
Тэрээр: "Гэмт хэргийн шинжтэй зүйл ярьсан болохоор шалгалт хийж байгаа" гэлээ.
Б.Батчулуун, С.Сэрчмаа нар нь өчигдөр /2021.04.11/өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан хийсэн үйлдэлдээ олон нийтээс уучлалт гуйсан билээ.