Цаг үеийн мэдээ

Хүйтний улирлаас дулааны улиралд шилжих үед хүний биемахбодь дасан зохицох үзэгдэл нь хүн бүрт харилцан адилгүй дархлаа суларч, нойргүйдэх, эсвэл хэт их нойрсох, бие сульдах, анхаарал сулрах, уур уцаартай болох зэргээр илэрдэг. 

Дархлаа сулрах хамгийн гол шалтгаан нь нойргүйдэл тул хамгийн багадаа 7-8 цаг унтаарай.

Таны дархлааны эсүүдийн 70-80 хувь нь гэдсэн дотор байдаг тул ээлтэй хоол хүнс хэрэглээрэй. Хэт их идэхээс татгалзаарай хэмээн Эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.