Цаг үеийн мэдээ

Нигерийн галт тэргэнд өнгөрсөн долоо хоногт зэвсэгтэй этгээдүүд халдлага үйлдсэн. Уг халдлагаас хойш 168 хүн сураггүй хэвээр байна. Эрх баригчид тэдгээр иргэд хулгайлагдсан уу, аль эсвэл барьцаалагдсан уу гэдэг нь тодорхойгүй хэмээн мэдээлжээ.

Нийслэл Абужа болон Кадуна хотын хооронд зорчигч тээвэрлэж байсан галт тэрэг өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт халдлагад өртсөн. Уг халдлагын үеэр найман зорчигч алагдсан юм. Амьд үлдсэн гэрчүүдийн ярьснаар оройн 19:45 цагийн үед хүчтэй дэлбэрэх чимээ гарч, галт тэрэг доргиж зогссон байна.

Халдлагыг хаанаас зохион байгуулсан нь одоог хүртэл тодорхойгүй байгаа аж. Кадуна мужийн захирагч Боко Харам бүлэглэлийн хэт даврагчид халдлагыг үйлдсэн байж болзошгүй хэмээн сэжиглэж байна. Галт тэргэнд 362 зорчигч суусан бүртгэл байгаа юм.

Нигери улсын хойд нутаг, тэр дундаа Кадуна муж ойрын жилүүдэд зэвсэгт этгээдүүдийн халдлагад өртөх болсон. Хэдхэн хоногийн өмнө тус мужийн нисэх буудал зэвсэгт этгээдүүдийн дайралтад өртжээ. 

Эх сурвалж: ВВС