Цаг үеийн мэдээ

Хятадын төлбөрийн систем UnionPay хориг арга хэмжээнд байгаа Оросын томоохон банкуудтай хамтын ажиллагаагаа зогсоогоод байна.

Сбербанкны ойрын мэдээллэгчээс авсан мэдээллээр UnionPay үйлчилгээний тухай  "Төсөл түр зогссон, тэд хориг арга хэмжээ авахтай холбоотой гэдгээ албан ёсоор баталгаажуулаагүй, дараагийн мэдэгдэл өгөх хүртэл түр зогссон" гэж тэр хэлжээ.

Сбербанк, Альфа-Банк, Открытие, ВТБ нь UnionPay төлбөрийн системтэй хамтран ажиллах төлөвлөгөөгөө зарлаж байсан.  Хориг арга хэмжээ авахаас өмнө UnionPay карт гаргаж байсан Промсвязбанк ийм карт хийхээ больсон гэж дуудлагын төв нь хариу өгсөн байна.  Эдгээр банкууд UnionPay карт гаргах боломжгүй болсон гэж хэвлэл мэдээллийн гурван эх сурвалж мэдээлсэн байна.

Харин хориг арга хэмжээнд ороогүй банкуудтай тус төлбөрийн систем хамтран ажилласаар байна гэж эх сурвалжийн нэг  мэдээллэсэн.

Үүнээс өмнө олон улсын төлбөрийн систем болох Visa болон Mastercard Орос дахь үйл ажиллагаагаа 3-р сарын 10-наас хойш зогсоогоод байгаа билээ. 

Эх сурвалж: RBC News