Цаг үеийн мэдээ

Пүрэв гарагийн үдээс хойш Тверь хотод байрлалтай ОХУ Батлан хамгаалах яамны Агаарын сансрын довтолгооноос хамгаалах цэргийн шинжлэх ухаан, судалгааны хүрээлэнгийн байранд гал гарсан гэж Тверь муж дахь Онцгой байдлын газраас мэдээллээ.

Бүс нутгийн захиргааны хэвлэл мэдээллийн албанаас мэдээлснээр зургаан хүн нас барж, 27 хүн шархаджээ.  Утаанаас болж хүмүүс гарч чадахгүйд хүрч, ихэнх нь цонхоор үсэрч гэмтсэн байна.  Гал түймрийн талбай мянган метр квадрат талбайг хамарчээ.

Урьдчилсан байдлаар гал барилгын хоёрдугаар давхраас гарч, бусад давхруудад тархсан гэж мэдээлж байна.  

Эх сурвалж: ТАСС