Цаг үеийн мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүсэж байгаа нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл хийж байна.

Тэрбээр: "Чингис бондын 1,5 тэрбум ам.долларын бүрэн төлж барагдууллаа. Самурай бондыг өрийг төлөхөд бэлэн болсон. Мөн иргэд жагсаж буйтай холбоотой иргэд жагсагчдыг зүгээс 14 шаардлагыг хүргүүлсэн байна. Хариуцлагагүй үүссэн асуудлыг шийдэх, хариуцлага тооцох шаардлагатай. Оюутолгойн асуудал дээр бодитой үр дүнд хүрсэн. 2,3 тэрбум ам.долларын өрийг тэглүүлсэн. Одоо гүнийн уурхай асуудал энэ хавар ашиглалтад орохоор явж байна. Олон нийт дэмжиж, ард түмэн нэгдэж байгаа тохиолдолд олон жил яригдсан асуудлуудад бодитой үр дүн гарч чадсан. Тавантолгойн асуудлуудыг эцэслэн шийдвэрлэж чадна. Энэ дээр олон нийт маань огт эргэлзэх хэрэггүй. Хууль хяналтын байгууллага болон шүүх засаглалыг маш сайн анхаарч байгаарай. Нүүрстэй холбоотой асуудал дээр нарийн мэдээллүүдийг шалгаад явж байгаа. Нэлээдгүй том хэмжээний шалгалтын ажлуудыг хийгдээд явж байна. Есөн мянган жолооч, мөн 60, 70 гаруй төрийн албан хаагч, хувьцаа эзэмшиж байгаа нөхдүүдээс авхуулж, шалгалтын ажил явагдаж байгаа. Олон нийтийн асуудал учраас энэ асуудал шийдэгдэнэ. Харин хугацааны хувьд илүү наана шийдэгдэх хувилбар руу явах итгэл төрч байгаа. Нүүрсний хулгайчид өөрсдөө энэ жагсаалыг өөр зүйл рүү эргүүлэх гэж оролдсон. Энэ жагсаалыг улс төржүүлэх гэж оролдсон. Энэ мэдээллүүдийг бид авсан. Амь нь тасарч амьсгаа нь тасарч байгаа асуудал болж байгаа хүмүүс хамгийн их нүүрс ярьж байгаа. Янз бүрийн мэдээлэл гаргаж байна. Энийгээ болих хэрэгтэй. Монгол улсын засгийн газар нүдтэй, чихтэй ажиллах чадамжтай. Би тэмцлээсээ сөөм ч ухрахгүй" гэлээ.