Цаг үеийн мэдээ

Сангийн сайд Б.Жавхлан бондын өр төлбөртэй холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна. 

Сангийн сайд Б.Жавхлан: "2012 оны 12 сарын 5-ны өдөр Монгол улсын засгийн газар анх удаа олон улсын хөрөнгийн хоёрдох зах зээл дээр Засгийн газрын бондтой арилжааны бонд арилжаалж эхэлсэн байдаг. Азийн хөгжлийн банк, дэлхийн банк, олон улсын валютын сан эдгээр байгууллагуудаас нэр хөнгөлөлттэй, урт хугацаа, 25,30,40 жилийн хугацаатай хөгжлийн зээлүүдийг авч эдийн засагт хэрэглэж байсан. 2012 оноос Монгол улсын гадаад өр цоо шинэ хуудас нээгдсэн байдаг. Их эзэн Чингис хааны нэртэй “Чингис” бондын 136 сая долларыг өчигдөр Ерөнхий сайд захирамж гаргаж, Сангийн яам, сангийн сайд төлөх эрхийг олгосон. Зах зээл дээр хүлээсэн үүргийнхээ дагуу энэ төлбөрийн хариуцлагаа хүлээж, өрийг бүрэн барагдуулж дууслаа. 2022 онд 136 сая долларын өрийг төлж барагдуулах хугацаандаа 560 сая төгрөгийн хүү төлсөн байгаа" гэв.