Цаг үеийн мэдээ

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан их насны морьдын уралдаанаар үргэлжилж байна. 

Их насны морьдын уралдаанд: 

Хөвсгөл аймгийн Галт сумын Б.Отгонсэлэнгийн саарал морь түрүүлж, аман хүзүүнд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Д.Баттөгсийн морь, Орхон аймгийн Баянцогтын уяач Г.Баярцогтын хээр айргийн гуравт хурдаллаа.  Баянхонгор аймгийн Галуут сумын уяач Т.Мөнхбаярын хээр айргийн дөрөвт, Архангай аймгийн Хотонт сумын уяач Д.Лхагвасүрэнгийн хээр айргийн тавд тус тус хурдаллаа.