Цаг үеийн мэдээ

Хөвсгөл аймгийн Рашаант сумын иргэн Ж. Хүрэлбаатар түүний гэр бүл 10 га талбайд 3000 гаруй чацаргана мод тарьж ургуулан, ургацаа хурааж байна. 

Намрын налгар өдрүүдэд өдөрт 50-60 хүн ажлын байраар хангадаг ба нэг модноос 10-15 кг чацаргана хураадаг байна. 

Өдөрт 500-900 кг чацаргана хурааж, жилдээ 7-8 тн жимс өгдөг өгөөжтэй ургац хурааж хувиараа хөдөлмөрлөж, зөвөөр үлгэрлэж байгаа иргэддээ Аймгийн Засаг дарга П.Лхагважав зөвлөх Х.Эрдэнэбаатарын хамтаар уулзаж, үйл ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийллээ.