Цаг үеийн мэдээ

Ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн суралцагчид 2023-2024 оны хичээлийн жилийн I, II улиралд Монгол хэл, Математикийн хичээлээр эзэмшсэн мэдлэг, чадварын түвшнээ тогтоох цахим сорилын систем 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс ажиллаж эхэлнэ.

Суралцагчид тус системд өөрийн регистрийн дугаараараа нэвтэрч, хувийн мэдээллээ баталгаажуулан оролцоно.

Жич: Суралцагчид нь мэдлэг, чадварын түвшнээ тогтоох тус цахим системд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой.