Цаг үеийн мэдээ

УИХ-ын дарга Г.Занданшатар: 

"Хөдөө орон нутагт Мөсөн зуд болж, хахир хатуу өвөлтэй малчид маань нүүр тулж  байна. Хатуу өвлийг давахын тулд отроор явж буй малчдад маань дизель түлш, өвс тэжээл хамгийн том дэм тус болохоор байна. 

Монголчууд хэзээнээсээ дэм дэмдээ хэцүү цаг үеийг давсаар ирсэн. Та бүхэн маань хөдөө орон нутагт отроор явж буй малчдынхаа амар мэндийг эрж, тусалж дэмжих санаачилгыг дор бүрнээ эхлүүлэхийг хүсье"