Цаг үеийн мэдээ

Өнөөдөр /2023.12.29/ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэн Д.Мөнх-Эрдэнэд уучлал үзүүлсэн.

Түүнийг суллагдсан асуудлаар Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, улс төрийн бодлогын зөвлөх Ж.Энхбаярыг цахим хуудастаа зохисгүй агуулга бүхий үг нийтэлсэн гэх мэдээлэл цахим орчинд тархсан.

Тухайн асуудлаар Ж.Энхбаяр: 

"Эх пост нь өөрөө 2 цагийн өмнө орсон байхад би яаж 20 цагийн өмнө ингэж оруулах боломжтой байх вэ? Та бүхэн худал мэдээлэлд хэрсүү хандах буй за.

Энэ фото эвлүүлэг шүү. Огт ийм пост оруулаагүй! Ямар учраас намайг муухай харагдуулах гэж байгаа юм бол" гэв.