Цаг үеийн мэдээ

  Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд шинэ жилийн баярыг тохиолдуулан хугацаат цэргийн алба хаагчдаа ар гэрийнхэндээ баярын мэнд хүргэх, БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчдынхаа бяцхан багачуудад бэлэг илгээх зэрэг арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлж байна.     

      Тухайлбал, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Г.Болор ажиллаж, хугацаат цэргүүдийг ар гэрийнхэнтэй нь холбоо тогтоож буй явц байдалтай танилцаж, зарим дайчдын ар гэрийнхэнд мэндчилгээ дэвшүүлжээ.

       Мөн Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн удирдлагууд БНӨСУ-д энхийг сахиулж буй офицер, ахлагч нарынхаа гэр бүлийг нь эргэж тойронгоо тэдний бяцхан багачуудад гарын бэлэг гардуулсан байна.