Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойг угтан ахмад шүүгч Д.Завудыг Улсын дээд шүүхийн “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа.

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг шагнал гардуулж, баяр хүргэхдээ “Шүүгчээр олон жил үр бүтээлтэй, залуу үеэ үлгэрлэн ажиллаж шүүх эрх мэдлийн салбарт байгуулсан гавьяаг тань үнэлж байгаадаа баяртай байна” гэв.

Ахмад шүүгч Д.Завуд талархал илэрхийлээд “1992 онд Октябрийн районы ардын шүүхээс шүүгчийн ажлаа эхэлж, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шилжин 20 гаруй жил сайхан хамт олонтой ажиллаж байсандаа баярладаг. Тухайн үеийн залуу боловсон хүчин өдгөө Ерөнхий шүүгч, шүүгчээр ажиллаад шүүхийн шинэтгэлийг үргэлжлүүлж байгааг харахад бахархалтай байна” гэж онцолсон юм.