Цаг үеийн мэдээ

УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хуудастаа байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр: "Түүх давтагддаг гэлцдэг. 2017 онд намайг Сангийн сайд болох юм бол МАН 2020 оны УИХ-ын сонгуульд ялагдаж 1 л суудалтай үлдэнэ хэмээн манай намынхныг айлгаж, түүнийгээ нотлох гэж бүх мэдээллийн хэрэгслээр намайг элдвээр гүтгэн доромжилж байсан юм. 

Тэр үед намайг монгол биш казак гэж байсан юм. Хотгор шанагыг зарсан хэмээн гүтгэж байсан. Намайг бас элдвээр хэлж, доромжилж байсан ч манай нам 2020 оны сонгуульд нэг биш 62 суудал авсан.  Түүх давтагддаг л юм байна. Одоо намайг казак биш хятад гэж байна. Газрыг 100 жилээр гаднынханд өгөх гэж байна хэмээх гүтгэлгийг бас тарааж байна. Түүх давтагддагийг 2024 оны сонгууль харуулах биз, тийм ээ Женко оо" гэв.