Цаг үеийн мэдээ

БИЛГИЙН ТООЛЛЫН 19

2024.03.29 / БААСАН ГАРАГ

ХАВРЫН ДУНД УЛААГЧИН ТУУЛАЙ САРЫН

ГУРВАН ХӨХ ХАР ЛУУ ӨДӨР

Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө

Наран ургах, шингэх: 06.36-19.18

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Суудал: Гал

Аргын тооллын 3 сарын 29, Сугар гараг. Билгийн тооллын 19, Хонгорцог одтой, хар луу өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 6:36-19:18. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойшоо мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учрах” хэмээх сайн.