Цаг үеийн мэдээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс “Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан нийт эмч нартаа хүндэтгэл үзүүлж, ажил үйлсээрээ манлайлж яваа шилдэг мэргэжилтнүүдээ төрийн дээд одон медаль, салбарын цол тэмдгээр шагналаа. 

Тухайлбал: 

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН

▪️  Насанд хүрэгсдийн мэс заслын тасгийн их эмч Г.Бадамгарав

АЛТАН ГАДАС ОДОН 

▪️  Эрчимт эмчилгээний тасгийн их эмч О.Гантогтох

▪️  Амбулаторийн тасгийн их эмч Б.Батболд

ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН

▪️  Хүүхдийн мэс заслын тасгийн их эмч Н.Нямсүрэн

▪️  Гар сарвууны мэс заслын тасгийн их эмч Т.Золжаргал

▪️  Салбар эмнэлгийн Түлэгдэлтийн төвийн их эмч А.Шинэжил

▪️  Салбар эмнэлгийн Нөхөн сэргээх мэс заслын тасгийн их эмч А.Амгаасэд

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ЖУУХ БИЧИГ

▪️  Хүүхдийн мэс заслын тасгийн их эмч Д.Оюунхишиг

▪️  Салбар эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн их эмч Г.Мөнхцацрал

▪️  Салбар эмнэлгийн Спортын гэмтлийн төвийн их эмч С.Золжаргал

▪️  Нурууны мэс заслын тасгийн их эмч С.Буяндэлгэр

Үндэсний статистикийн хорооны “БҮРТГЭЛ СТАТИСТИКИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН”

▪️  Статистик, тандалт судалгааны албаны дарга Б.Түмэн-Өлзий

Үйлдвэрчний эвлэлийн хорооны “ХҮНДЭТ ТЭМДЭГ”

▪️  Насанд хүрэгсдийн мэс заслын тасгийн их эмч Г.Бадамгарав

▪️  Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн их эмч М.Гантулга 

▪️  Эрчимт эмчилгээний тасгийн их эмч Б.Энхтуяа

Үйлдвэрчний эвлэлийн хорооны “ЖУУХ БИЧИГ”

▪️  Лабораторийн нэгдсэн тасгийн их эмч Д.Ариунзаяа

▪️  Клиник эм зүйн албаны эм зүйч Б.Мядагмаа

▪️  Толгойн мэс заслын тасгийн их эмч Ц.Эрдэнэ

▪️  Гар сарвууны мэс заслын тасгийн их эмч Б.Цэрэн

▪️  Салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч Б.Энхбаатар

▪️  Гар сарвууны мэс заслын тасгийн их эмч М.Мөнхдэлгэр

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хамтын ажиллагаа үндэсний холбооны “ТЭРГҮҮНИЙ ЗАЛУУ АЛТАН МЕДАЛЬ”

▪️  Амбулаторийн тасгийн Зүрх судас, дотрын их эмч Ц.Очгэрэл нар шагнал гардсан байна.

Мөн энэ өдөр Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ө.Бямбаринчин болон Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн их эмч Ш.Дагва нар “Клиникийн профессор” цол хүртсэн баярт үйл явдал давхар тохиожээ. 

Баярын үйл ажиллагааны хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах, Эмнэл зүй хариуцсан дэд захирал Р.Гантуяа, Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг, Салбар эмнэлгийн Эмнэл зүй хариуцсан дэд захирал О.Хишигсүрэн, Сувилахуй хариуцсан дэд захирал Г.Дэлхийцэцэг нар нийт эмч мэргэжилтнүүддээ баяр хүргэж, гарын бэлэг гардуулан өгсөн юм.