Цаг үеийн мэдээ

“Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос 11 дэх жилдээ зохион байгуулж буй шилдэг эмч нарыг шалгаруулах “Алтан чагнуур” шагналын эздийг тодруулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа МҮЭ-ийн соёлын төв ордонд зохион байгуулагдлаа. 

“Алтан чагнуур” шагналын эзнээр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Дүрс оношилгооны тасгийн их эмч С.Норжмаа, Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн их эмч П.Баярсайхан нар тодорчээ.

Анагаах ухааны магистр, Клиникийн профессор, Дотрын өвчний тэргүүлэх зэрэгтэй, Дүрс оношилгооны ахлах зэргийн эмч С.Норжмаа нь эрүүл мэндийн салбарт 29 дэх жилдээ ажиллаж буй бөгөөд ГССҮТ-ийн Дүрс оношилгооны тасагт дүрс оношилгооны их эмчээр 14 жил, үүнээс таван жил нь Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажилласан арвин туршлагатай, чадварлаг мэргэжилтний нэг юм. Тэрбээр: 

▪️ 2008 онд ЭМЯ-ны “Жуух бичиг”

▪️ 2014 онд “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан”

▪️ 2020 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”

▪️ 2022 онд “Алтан гадас” одонгоор шагнуулсан байна.

Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эрхлэгч П.Баярсайхан нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2005 оноос хойш өнөөг хүртэл ажиллаж буй бөгөөд: 

▪️ 2010 онд ЭМЯ-ны “Жуух бичиг”

▪️ 2011 онд “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан”

▪️ 2019 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”

▪️ 2021 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнуулжээ.