Цаг үеийн мэдээ

Монголын оюутны спортын VI наадмын Таеквондогийн шигшээ тэмцээнд оролцогчдын жинг өнөөдөр үзнэ. 

Монголын оюутны спортын VI наадмын Таеквондогийн шигшээ тэмцээн дөрөвдүгээр сарын 16-17-ны өдрүүдэд Мон-Алтиус Биеийн тамирын дээд сургууль дээр зохион байгуулагдана. 

Шигшээ тэмцээнд оролцох оюутан тамирчдын жинг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 15-ны 10:00-12:00 цагийн хооронд Монголын таеквондогийн үндэсний шигшээ багийн зааланд үзэх ажээ.