Цаг үеийн мэдээ

Улаанбаатар-Өндөрхаан, Улаанбаатар-Замын-Үүд, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд удаа дараа даац хэтрүүлэн тээвэр хийж, авто зам эвдсэн зөрчил илэрлээ. 

Тодруулбал, Багануур авто зам АЗЗА ТӨХК-ийн хариуцан ажилладаг Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн авто замд том оврын машинууд даац хэтрүүлэн тээвэр хийж, тус замын 88 дахь км-т эвдрэл, гэмтэл үүсгэжээ. 

Даац хэтрэлтээс үүдэлтэй автозамын эвдрэл гэмтлийн улмаас тухайн хэсэгт осол аваар гарах цаашлаад иргэдийн амь нас, аюулгүй байдалд эрсдэл тулгарч байна.