Цаг үеийн мэдээ

Бөхийн сонгомол барилдааны шигшээ баг тамирчид дасгалжуулагч С.Мөнхсүхээр удирдлуулан Тивийн аваргын эхний өдрөө барилдлаа. Энэ өдөр барилдсан бөхчүүдээс 130 кгд хүч сорьж буй сонгомол барилдааны шигшээ багийн тамирчин, Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Эрхэм хүслэн” Констракшны тамирчин Б.Ганзолбоо хүрэл медалийн төлөө хүч сорихоор боллоо. Түүний өрсөлдөгч 2023 оны бөхийн сонгомол барилдааны Ази тивийн мөнгө, Ханжоу-2022 Азийн наадмын мөнгөн медальт БНХАУ-ын Мэн Лин Же юм.