Цаг үеийн мэдээ

Монголын оюутны спортын VI наадмын нээлтийн ёслол өнөөдөр /2024.04.15/ Спортын төв ордонд болж, 33 их, дээд сургуулийн 2200 гаруй тамирчин оролцов. Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Д.Дашням, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны ажлын албаны дарга Э.Тэмүүжин, наадмын Зохион байгуулах хорооны дарга, БТСУХ-ны дарга О.Баттулга, Монголын оюутны спортын холбооны Д.Баясгалан нар хүрэлцэн ирж, тамирчдын төлөөлөл болж, Т.Хангал, Э.Хүслэн, Ц.Санчир, Б.Хонгорзул нар Монгол Улсын төрийн далбааг мандуулсан бол тамирчны тангаргийг Г.Болор-Эрдэнэ, шүүгчийн тангаргийг З.Оюунбилэг нар өргөлөө.