Цаг үеийн мэдээ

Нийслэлийн ногоон бүсэд ой хээрийн түймэр гарахаас урьдчилан сэргийлж,  мэргэжлийн байгууллагын бүрэлдэхүүн өдөр бүр хөдөлгөөнт эргүүлийн үүргийг гүйцэтгэж байна. Өнөөдөр хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдхүүн нийслэлийн ногоон бүсэд үүрэг гүйцэтгэхдээ 119 иргэнд сэрэмжлүүлэг хүргэж, гал түймэр гарч болзошгүй нэг зөрчлийг илрүүлэн газар дээр нь арилгууллаа. 

Он гарсаар нийслэлд шар өвс шатсан 22 дуудлага мэдээлэл бүртгэгдээд байна.

Цаашид дулаарч хуурайшилт нэмэгдэх тул иргэдийг ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа хангаж, асаасан гал, үнс нурам, тамхины ишийг бүрэн унтраахыг онцгойлон анхааруулж байна.