Эмийн сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр хэлэлцсэн асуудлыг хурлыг даргалагч эхлээд танилцууллаа.
Эмийн сонсголыг хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын шиүүн Ж.Чинбүрэн: Хөнгөлөлттэй эмийн зохицуулалтад анхаарал татах нэг зүйл байсан. Уналт таталтын эсрэг эм бүртгэх үйл явцад уналт таталтын эсрэг үйлчилгээгүй хоёр эм оруулсан ноцтой зөрчил илэрсэн. Гуя дагаж хүзүү гэгчээр уналт таталтын эсрэг чухал эмүүдийг бүртгэх явцад ийм хоёр эм орсон асуудал яригдлаа. Мөн эмийн үнийн таазыг тогтоох процесс шударга бус байна. 10 компанийн үнийн дунджаар хөнгөлттэй эмийн үнийг тооцдог. Гэтэл үнээ нэмчихдэг. Урьд нь хямд байсан эм одоо үнэтэй болчихлоо гэдэг зүйлийг иргэд ярьдаг. Энэ бүхэн өчигдөр нотлогдож харагдаж байлаа. Өөрсдийнхөө баталсан журмыг зөрчиж, 10 эм оруулна гэчихээд 11, 12, 13-ыг оруулдаг тухай ярилаа. Энэ мэт Хүний эмийн зөвлөлөөр оруулаад шийдэж болох асуудлыг шийдээгүй тухай яригдсан.
Хүний нөөц эмзүйч бэлтгэх сургалтын баазыг магадлан итгэмжлэгдэх гэж байгаа гээд чанаргүй сургалт хийж байгааг би сонслоо. Энэ мэт олон асуудлыг бид өчигдөр сонссон.
2024-04-16
Эмчийн бичиж өгсөн эмний бичгийг аптeкууд /монос/ хураагаад авчихдаг...Хүн мөнгөнийхөө боломжоор эмээ цувуулаад авч болно биз дээ...Дараа нь үлдсэн эмээ хвах гээд 3 хоногийн дараа нөгөө Бзд.26р хорооны Оргилын монос эмийн сан дээр очоод авах гэсэн чинь нөгөө бичиг нь алга болсон бсн....Ийм байж болохгүй биз дээ. мөнгө хүрэхгүйгээс болж хагасыг нь авч чадаагүй орхисон эмийг эмийн санч нар өөрсдөө хөнгалтөөр авч хэрэглэж байна гэж хардаж бна...Жинхэнэ өвчтэй хүмүүс нь авах ёстой эмээ хөнгөлөлтөөр авч чадахгүй хохирч үлдэж бна...Ялангуяа захын судасны мэдрэлиын гаралтай өвчтэй хүн хэрэгтэй эм тангаа хэрэгтэй цагтаа авч чадахгүй хэцүү бна.энэ асуудлыг анхааралдаа авч зов шийдэж өгмөөр бна
2024-04-16
арай хэтэрхий үнэтэй байх юмаа үнийг яаж барихыг мэдэхгүй юм даа олон аптекууд хэтшуналтаад хүний зовлонгоор тоглоод байдаг юм биш үү
2024-04-16
Энэ эмний үнэ яахлаараа өдрөөс өдөрт замбараагүй нэмэгдэж байдаг юм бэ? Үүнд тавьдаг хяналт гэж бна уу?наад захын энгийн цитромакс толгой өвдөхөд уудаг эм гэхэд л нэг хавтгай нь 2800-3500 ..төг болсон. Бид эмний үнийг дийлэхээ болилоо...Үхэх үү????Чинбүрэн гишүүнээ????? ХУДийн ИМарт дотор байдаг 2 эмийн сангийн эмний үнийг ярих ч юм биш??????!!!!!!!Аймаар үнэтэй...Них их их зантай юмнууд...шулаач,нар бдг. .Үүнийг шалгах хэрэгтэй...Үйл ажиллагааг нь зогсоох хэрэгтэй
2024-04-16
Сонгол хийж ,хэлэлцэж ,шалгаж ,нотлож бөйгаа бол шалгассан шиг шалгаж,нотлоод буруутай этгээдийг шоронд нь явуул за...Чадах бол уу? Нөгөө хэрээ галууг дууриа нь гэдэг шиг .... НҮҮРСНИЙ СОНСГОЛ ШИГ БОЛОХ ВИЙ ДЭЭ. ЧИНБҮРЭН ГИШҮҮН ЭЭ????ОЛИГТОЙХОН,ЗОРИГТОЙХОН,ШУДАРГА ЮМ ХИЙХИЙГ ХҮСЬE.