Цаг үеийн мэдээ

Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардлыг санхүүжүүлэх журам батлагдлаа.

Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгө нь өмчийн асуудал эрхэлсэн эрх бүхий байгууллагад бүртгэлтэй, сургалтын болон оюутны дотуур байрны зориулалтаар эзэмшиж, ашиглаж байгаа төрийн өмчийн барилга, байгууламж байна. 

Төрийн өмчийн дээд боловсролын байгууллагын тогтмол зардлын санхүүжилтийг дараах нөхцөлийг харгалзан олгохоор журамлав. Үүнд:

• Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эрэмбийн үнэлгээний сургалтын үзүүлэлтэд шаардлага хангасан үнэлгээ авсан байх;

 • Оюутны дотуур байрны орчин, нөхцөлийг сайжруулах арга хэмжээнд өмнөх жил тухайн сургуулиас оруулсан хөрөнгө оруулалт нийт тогтмол зардлын 30 ба түүнээс дээш хувьтай дүйцэх хөрөнгийг зарцуулсан байх;

• Их сургуулийн салбар, харьяа сургуулийн багшийн хөгжлийг дэмжих, багшийг чадавхжуулах, багш солилцох хөтөлбөрт зарцуулсан хөрөнгийн хэмжээ нь их сургуулийн багшийн хөгжлийн нийт зардлын 30-аас доошгүй хувиар мөнгөн хөрөнгө зарцуулсан байх;

• Орон нутагт салбар, харьяа сургуультай хамтарсан болон шаталсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх сургалтын орчин, материалыг баазыг бүрдүүлэхэд тухайн хөтөлбөрийн орлогын 15-аас доошгүй хувьтай дүйцэх хөрөнгийн дэмжлэг үзүүлсэн байх;

Дээрх гүйцэтгэлийн үр дүнг хангаагүй тохиолдолд тогтмол зардлын санхүүжилтийг тухайн дүнгээр хорогдуулан олгоно. 

Төрийн өмчийн их сургуульд тогтмол зардал олгох замаар оюутны байр, суралцах орчин, багшийн хөгжлийг дэмжих тогтолцоог бүрдүүлж байна.