Цаг үеийн мэдээ

Баянгол дүүргийн 15 дугаар хороо гал гарч байна гэсэн дуудлага дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 22:51 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын 70 м.кв хэмжээтэй байранд эд хогшил шатаж байсныг унтраажээ. Утаажилтын бүсээс 35 иргэн /30 том хүн, 5 хүүхэд/-ийг аюулгүй газарт гарган ажилласан байна.